Хорт зуршлаас ангид хамт олон байх уриалга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-21 18:04:36

Аймгийн Цагдаагийн газар архи, тамхины хэрэглэгээг таслан зогсоож, хорт муу зуршлаас ангид хамт олон болох уриалгыг нийт байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд хандуулжээ.  

“Архигүй Дундговь” хөтөлбөрийг Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд аливаа гэмт хэрэг, зөрчлийн өдөөгч хүчин зүйл болсоор байгаа архи, согтууруулах ундаанаас хамт олноороо татгалзаж, “Архигүй Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хамт олон байхыг уриалгад дурьджээ.

Удахгүй болох шинэ жилийн баярыг хамт олон, гэр бүлээрээ архигүй тэмдэглэж, улмаар ирэх ондоо хорт зуршлаас бүрэн татгалзаж, бүтээмж өндөртэй ажиллахыг уриалсан байна.   

Дундговь Т. Отгонтуяа

 

Related news