Булган аймагт 42,7 мянган тонн хадлан бэлтгээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчид 42,7 мянган тонн хадлан бэлтгэж, ирэх өвөл хаврыг өнтэй давахад хэрэгцээтэй өвсний 48,3 хувийг бэлтгэсэн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Ц.Бямбацогт мэдээллээ.
Хадлан өвсийг ханатал авч хэвшсэн Тэшиг сумынхан 16500 тонн өвс бэлтгэж төлөвлөсөн хэмжээний хадлангаа бараг бэлтгэж дуусчээ. Булган, Бугат, Бүрэгхангай, Могод, Сэлэнгэ суманд 2100-4500 тонн өвс бэлтгэж, хэрэгцээт өвсний тавь гаруй хувийг авсан мэдээтэй байна.

М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day