Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын 21-нд зохион байгуулах Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийн бүртгэл энэ сарын 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилнэ.
1005 days