БНСУ-ын тал Монгол, Вьетнам, Филиппин, Индонезийн бүлэг жуулчдыг визгүй зорчуулна
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ цар тахлын улмаас хоёр жил гаруйн турш зогсоогоод буй визээс чөлөөлөх хөтөлбөрөө сэргээж, ирэх зургаадугаар сарын 1-нээс эхлэн Жэжү, Яньяны олон улсын нисэх буудлаар гадаадын жуулчдыг визгүй зорчихыг зөвшөөрнө гэж тус улсын Дотоод хэргийн сайд Жон Хэ Чоль лхагва гарагт мэдэгджээ.
1101 days