СҮХБААТАР: “Би сэлж сурлаа” хөтөлбөрт 150 хүүхдийг хамруулна
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баруун-Урт
сумын ЗДТГ, ИТХ-аас “Би
сэлж сурлаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил тус хөтөлбөрт 400
хүүхэд хамрагджээ. Харин энэ жил хөтөлбөрийг богино хугацаатай, эрчимжүүлсэн байдлаар гурван сарын хугацаатай хэрэгжүүлнэ. Энэ удаад цэцэрлэгийн 4-5, сургуулийн 6-11 насны 150 хүүхдүүдийг хамруулна.
306 days