ХИЛИЙН ЗУРВАСЫГ ЦАГ ХУГАЦААНААС АНГИД ТОЛЬДОХУЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялалд гарна гэдэг миний хувьд үргэлж ганцаардлын дагуултай санагддаг. Хэчнээн олон хүнтэй хамт, хэчнээн баяр хөөр, зугаатай байсан ч нэг тийм дүнсгэр төрхтэй, ганцаардлын эцэсгүй дайдад хөвөгч этгээд дотор минь суусаар байгаа нь мэдрэгдэнэ. Тиймдээ ч аялалд гарах нь нэг талаар хүнд бэрх даваа боловч нөгөө талаар өөрийгөө зугаацуулах боломж. Гэрээс гарахын урьд орой чемоданд хувцас, мишок, усны гутал, ариун цэвэр сахих хэрэгслүүд болон хэдэн ном хийгээд л замд гарахад бэлэн болчихов.
2262 days