ТОЙМ
Саналын томьёоллыг УИХ батална
Ард нийтийн санал асуулгын зардал дээрхийн нэгэн адил олны анхаарлын төвд байна. Энэ талаар анх “Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарна” гэж эрх баригчид мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг  2017 онд 14,9 тэрбум төгрөг гэж баталсан юм билээ. Харин анхны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50 дээр нэмэх нэг хувийн санал аваагүй тул дахин санал хураасан. Дахин санал хураахад долоон тэрбум төгрөг нэмж зарцуулсан аж. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан нь бусдын нүдийг орой дээр нь гаргасан гэж хэлж болно. Зардал тойрсон яриа үүгээр хязгаарлагдаагүй. Улсын төсөв тодотгоно, тодотгохгүй Засгийн газрын нөөцөд ийм хэмжээний мөнгө байхгүй гэх мэтээр хүрээгээ тэлэв бололтой. 
2096 days