ТОЙМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцлог
Ер нь ерөнхийлөгчийн институц бий болсон (1993 он)-оос хойш өнгөрсөн 26 жилийн хугацаанд 61 удаа УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хэсэгчилсэн болон бүрэн хэмжээний хориг тавьжээ. Түүнээс гуравны нэг буюу 20 хоригийг УИХ хүлээн авсан юм байна. Харин  бусдыг нь хүлээн аваагүй гэж  судлаач  хууль зүйн ухааны доктор  П.Амаржаргал хэлсэн байна. Түүний энэ талаар хийсэн судалгааны бүтээл удахгүй хэвлэгдэх ажээ. Ерөнхийлөгчийн хориг гэдэг нь Үндсэн хуулийн онолын хувьд хууль тогтоох байгууллага (УИХ)-д гүйцэтгэх засаглалаас өгч байгаа сануулга гэж  дэр нэр дурдсан судлаач (МҮОНТ) байр сууриа  илэрхийлэхдээ хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын баталсан хууль бусад шийдвэрт хориг тавьдаг өнцгөөс харавал гүйцэтгэх засаглалд багтах жишээний. Харин хууль санаачилдаг гэх мэт өөрийн онцлогтой юм байна. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг засаглалын аль хэлбэрт багтахыг нь хэлж өгөөгүй гэнэ. 
2091 days
Ерөнхийлөгчийн хоригоос ард нийтийн асуулга хүртэл
Ард нийтийн санал асуулгын тухайд авч үзвэл бидний мэдэх зүйл, хуримтлуулсан туршлага бага, өнгөрсөн хугацаанд энэ талаар болсон үйл явдал явцуу хүрээн ( 1945 онд явуулсан гэх)-д байх жишээтэй. Одоо  хэрэглэх гэж байгаа  ард нийтийн санал асуулгыг шууд ардчиллын нэг хэлбэр гэж үздэг аж. Ирээдүйд энэ хуулийг амьдралд маш олон удаа хэрэглэх нь тодорхой. Тэр талаас нь авч үзвэл ард нийтийн санал асуулгыг араасаа маш олон муу үр дагавар гаргах байдлаар энэ хуулийг хэрэглэж болохгүй болов уу. Тийм учраас “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн алдаа бага гаргах (болж өгвөл гаргахгүй) үүднээс эхнээс нь сайн ярилцаж зохион байгуулах хэрэгтэй болов бололтой. Уг нь Үндсэн хуулийн нэмэлтийг ард түмнээс асуух хэрэгтэй болсон тул ард нийтийн санал асуулгын хуулийг анх удаа хэрэглэх хэрэгцээ шаардлага гарлаа. 
2105 days