ГУРАВ ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө
УЛААНБААТАР, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн эдийн засагт олон сонирхолтой үйл явдлууд өрнөснөөс алтны үнэ 4600 долларт хүрч, мөнгөний үнэ түүхэнд анх удаагаа 90 доллароос давж, уул уурхайн аварга том компаниуд болох Гленкор, Рио Тинто хоёр нэгдэх асуудлаарх хэлэлцээгээ сэргээж, Тайваний чип үйлдвэрлэгч компанийн ашиг огцом өссөнийг онцоллоо. Үүний сацуу Иранд улс төрийн нөхцөл байдал хурцдаж, эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амиа алдаж, гэмтэж бэртэж, баривчлагдан саатуулагджээ. Ингээд эдгээр болон бусад үйл явдлын талаарх мэдээллийг товч хүргэе.
99 days