БАЯНХОНГОР: Монголын багш нарын 8 дугаар их хуралд 24 багш оролцож байна
Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. "Монголын Багш нарын наймдугаар их хурал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус их хуралд 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байгаа бөгөөд Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Насан туршийн боловсрол, Мэргэжлийн болон техникийн боловсрол, Дээд боловсрол гэсэн дөрвөн салбар хуралдаанд оролцох юм.
490 days