Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын даргад захидал хүргүүллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага /FATF/-ын "саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан Монголбанк, СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцохоо өнгөрсөн сард мэдэгдсэн. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг энэ баасан гаригт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх болсонтой холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт захидал хүргүүллээ.
2113 days