Батсүмбэр суманд 29,4 км хатуу хучилттай зам ашиглалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны хөрөнгө оруулалттай “Нийслэл хотын хүнсний найдвартай байдлыг хангах, орон нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд барьсан 29,4 км хатуу хучилттай замыг энэ сарын 03-нд ашиглалтад оруулжээ.
Өнгөрсөн жил шав тавьж, энэ онд ашиглалтад өгч буй 14,7 тэрбум долларын санхүүжилттэй уг замыг бүх хятадын төмөр замын 1-р групп барьжээ. Төв аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн мэдээлснээр дээрх төслийн хүрээнд өнгөрсөн жил Борнуур, Жаргалант сумыг нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбосон аж.
Ш.Шүрэнцэцэг