ТӨВ: Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөө шөнөдөө Төв аймгийн нутгийн зүүн хэсгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Төв аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Долоодугаар сарын 14-15-ны өдрүүдэд Төв аймгийн ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 10-15 градус хүрч, өдөртөө 26-31 градус дулаан байна.
Долоодугаар сарын 17-нд нутгийн баруун болон зүүн хэсгийн зарим газраар, 18-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур
зүүн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар
шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 17,18-нд ихэнх нутгаар
бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.