ТӨВ: Суралцагчид 8 ширхэг хогийн сав хийж хотдоо хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-16 15:53:10

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь Политехник коллежийн гагнуурын ангийн суралцагчид хогийн сав хийж Зуунмод сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв.


Суралцагчид нийт 8 ширхэг хогийн савыг дадлагын хичээлээрээ гүйцэтгэсэн байна.


Тодруулбал, Энэхүү ажлыг Төв аймгийн 100 жилийн ой, “Цэмцгэр Зуунмод” аянд хувь нэмрээ оруулах зорилгоор өөрсдөө санаачилсан байна. Үүнийхээ хүрээнд “Хогийн сав” төсөл бичиж, Дэлхийн зөн Төв Орон нутгийн хөтөлбөрөөс материалын санхүүжилтээр дэмжжээ.


Мөн энэхүү хогийн сав нь ангилан ялгах зориулалт бүхий бөгөөд хүүхэд залууст зөв хэвшилтэй болоход нь сэдэл өгөхөөр ундааны савны загвартай бүтээснээрээ онцлог. 

相关新闻