"Эгшиглэнт говь" яруу найргийн өдөрлөг Номгон суманд боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас "Эгшиглэнт
говь" яруу найргийн өдөрлөгийг Номгон суманд зохион байгууллаа. Уг
өдөрлөгт МЗЭ-ийн шагналт зохиолч, Өмнөговь аймгийн нэрийн хуудас болсон
ахмад зохиолч Эрэнжидийн Хархүү, МЗЭ-ийн бодлого зохицуулалтын албаны
дарга, зохиолч Намбарын Пүрэв, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, "Болор
цом"-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч
Наранхүүгийн Амартүвшин нар урилгаар оролцлоо.
2263天