Ажил хайгч иргэдийн 33,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт ажлын байр нэмэгдэж, ажил хайгч иргэдийн тоо буурсан байна. Тоон үзүүлэлтээр авч үзвэл, 2016 онд 640, 2017 онд 815, 2018 онд 1406 байнгын шинэ ажлын байр бий болжээ.
2016-2020 онд Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Бид хамтдаа" аймгийн Засаг
даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 5000-аас доошгүй ажлын байрыг бий болгох заалтыг тусгасан. Үүнийхээ хүрээнд өнгөрсөн гурван жил
дараалан "Ажилтай иргэн-Орлоготой өрх" ажлын байрны нээлттэй өдөрлөг
болон иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийг
хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэж, аймгийн хэмжээнд ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байгааг албаныхан онцолж
байна.
Дашрамд сонирхуулахад, 2019 оны эхний хоёрын сарын байдлаар аймгийн хэмжээнд 390 ажил хайгч иргэдийн 130 нь буюу 33,3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа судалгаа байна. Мөн ажил хайгч нийт иргэдийн 0,3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа ажээ.