Олимпоос хос медальтай ирсэн тамирчныг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. Олимпоос хос медальтай ирсэн тамирчиндаа Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хүндэтгэл үзүүллээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод болсон “Тусгай олимп"-ийн наадамд Өмнөговь аймгийн тамирчин Х.Балжинням хоёр төрлөөр оролцож хос медальтай ирсэн билээ.
Тэрээр 100 метрийн зайн гүйлтэд алт, бөөрөнцөг шидэлт төрлөөр хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгасан. Абу Даби хотод болсон“Тусгай олимп"-ийн наадамд оролцоход шаардлагатай санхүүг бүрэн шийдвэрлэсэн бол дараагийн эмчилгээ сувилгаа хийлгэхэд шаардлагатай зардал мөнгийг шийдвэрлэж бүх талаараа дэмжин ажиллана хэмээн аймгийн Засаг дарга хэлсэн юм.
Тамирчин Х.Балжинням сүүлийн нэг жилийн хугацаанд энэхүү спортоор
хичээллэж эхэлсэн төдийгүй олимпод ердөө 14 хоног бэлтгэл хийсэн. Цаашид
бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл үүнээс ч илүү амжилт гаргах боломжтой
гэдгийг түүний багш дасгалжуулагчид онцолж байлаа.