Өмнөговийнхны "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотод боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас төрөн гарсан урлагийнхны "Их ундарга" тоглолт Улаанбаатар хотод энэ сарын 16-нд боллоо. Тус аймгийн залуу уран бүтээлчдийн санаачилгаар "Говь гурван сайхан" уран бүтээлчдийн холбоо байгуулсан байна. Тэд төрөлх нутгийн уран бүтээлчдээ нэгтгэх, хамтарч уран бүтээл туурвих, говь нутгийн бахархал болсон уран бүтээл, соёлын биет бус өвийг өсвөр насныхан, хүүхэд багачуудад таниулах зорилготой юм.
2213天