Алдартнуудын гэрэл зургийн үзэсгэлэн гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-02 16:11:24

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн музейн хамт олноос "Өмнийн говийн алдартнууд" гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.

Тус аймаг энэ жилийг соёлыг дэмжих жил болгон зарласантай холбоотойгоор энэхүү үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ сарын 11-нд гарах уг үзэсгэлэнд өмнөговьчуудыг идэвхтэй оролцохыг тус хамт олон уриалсан байна. Тус аймгийн уугуул улсад нэрээ гаргасан алдартнуудын түүхэн гэрэл зургийг ах дүү хамаатан садан, ойр дотны хүмүүс нь уг үзэсгэлэнд тавьж болох юм байна. Ийм дурсамжит гэрэл зургуудыг энэ сарын 8 хүртэл аймгийн музей дээр хүлээн авах ажээ. 

Тухайн үзэсгэлэнг гаргах үеэр "Бид өв соёлоо дээдэлдэг аймаг" нээлттэй хаалганы өдөрлөг болох юм байна. Энэ үеэр монгол үндэсний хувцастай хүүхэд шалгаруулах мөн уламжлалт тоглоом наадгайн уралдаан, Өмнийн говийн түүх соёл АХА тэмцээнийг зохион байгуулж, нэг өдрийн турш музейг үнэгүй үзүүлж, азтай үзэгч шалгаруулна. 

Өмнөговь аймгаас Монгол Улсын анхны баатар эмэгтэй төрөн гарсан бөгөөд салбарт бүрт манлайлан ажиллаж байсан үе үеийн шилдэг алдартнуудын өлгий нутаг билээ. Уг үзэсгэлэнгийн зорилго нь алтдартнуудын гавъяаг мөнхжүүлэх, залууст таниулан сурталчлах, музей сан хөмрөгөө баяжуулахад оршиж байгаа аж. 

相关新闻