Нээлттэй өдөрлөгөөр 64 иргэн шууд ажлын байртай боллоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Түншлэл-2019" нээлттэй өдөрлөгөөр 64 иргэн шууд ажлын байртай боллоо.Тус аймгийн ЗДТГ, Оюутолгой ХХК, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан уг өдөрлөгт Оюутолгой ХХК-ийн гэрээт 26 компани оролцож, 233 нээлттэй ажлын байранд 1020 иргэнийг бүртгэн 64 иргэнийг шууд ажлын байртай болгож батламж гардууллаа.
2244天