Мал төллөлт 41,4 хувьтай байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хаваржилт хэвийн, мал төллөлт 41,4 хувьтай байна. Тус аймгийн хэмжээнд 5951 малчин өрхийн 2,6 сая толгой мал хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 70 хувь өвстэй, 30 хувь дунд зэрэг, малын тарга дунд зэрэг байна гэж тус аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
2240天