"Амралтаараа ажиллая" хөтөлбөрийн дагуу оюутнууд хог цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-07-22 15:12:55

Өмнөговь /МОНЦАМЭ/. нержи ресурс" ХХК, Ханхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулж байгаа "Амралтаараа ажиллая" хөтөлбөрийн дагуу зуны амралтаараа ажиллаж байгаа оюутнууд зам дагуух хог цэвэрлэж, иргэдээ соёлтой зорчихыг уриаллаа.

Нөлөөллийн бүсийн сумдынхаа оюутнуудын дунд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт найман оюутан хамрагдан ажиллаж байгаа аж.

Сумынхаа удирдлагуудын хамтаар оюутнууд тус сумын нутгаар дайран өнгөрч байгаа хатуу хучилттай замын дагуух 40 км газарт цэвэрлэгээ хийхэд хоёр машин хог гарчээ.

Тиймээс залуус Даланзадгад-Улаанбаатарын чиглэлийн замаар зорчиж байгаа иргэдийн хогоо хаяхгүй соёлтой байхыг уриалав. Оюутнууд зуныхаа амралтаар сарын 250 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байна. 

相关新闻