480 гаруй томилгоот бүрэлдэхүүн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль танхимын сургалт, бэлэн байдлын үзлэг, штабын дадлага, дадлага, сургууль гэсэн үндсэн дөрвөн хэсэгтэйгээр, астрономийн 104 цаг, оперативын 148 цагийн багтаамжтай явагдаж байна. Тус сургууль өнөө өглөө Сэлэнгэ аймгийн гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнийг “Цугларалт” дохиогоор цуглуулж, цагийн байдал өгснөөр албан ёсоор эхэллээ.
1092天