Засаг дарга Н.Лхагвадорж казах иргэдэд баярын мэнд хүргэж, хүндэтгэл илэрхийллээ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өдөр, шөнө тэнцэж, урин дэлгэр цагтай учран золгосны бэлгэдэл хэмээн казах үндэстнүүд Наурызын баярыг тэмдэглэсээр иржээ. Баярын энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Жавхлант суманд ажиллаж, амьдарч байгаа казах иргэдэд баярын мэнд хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.
1166天