Нүдний эмч нарын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын 1-р төв эмнэлэг, Канад улсын нүдний эмч нарын хамтарсан баг ирэх 9 дүгээр сараас Сэлэнгэ аймагт ажиллахаар болжээ.
Дээрх
асуудлын хүрээнд тус хамтарсан багийн төлөөллийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Н.Лхагвадорж хүлээн авч уулзан санал солилцсон байна.
Сэлэнгэ
аймгийн ард иргэдийг нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношлох, өвдсөнийг
нь эмчлэх зорилготой дээрх төслийг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дэмжиж, аймаг орон
нутагтайгаа тус багийг холбон ажиллаж байгаа аж. Төслийн багийнхан ирэх 9 дүгээр
сард Сэлэнгэ аймагт ирж ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. Тус багийнхан 3
баг болон хуваагдаж сумдаар явж үзлэг оношилгоо, эмчилгээ, сургалт
сурталчилгаа, эмч мэргэжилтнүүдийг дадлагажуулан мэргэшүүлэх чиглэлээр Сэлэнгэ
аймагтай хамтарч ажиллах ажээ.