СЭЛЭНГЭ:Сэлэнгэ түмэн арслантай, заантай, начинтай өргөн дэлгэр наадлаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ард түмэн Тулгар төрийн 2230, 2231, Их
монгол улсын 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн
мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны
90, 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Наадмын өмнөхөн
шинэхэн баатрууд, гавьяатуудаа тосон авсан Сэлэнгэ түмэн нартай хуртай,
арслантай, заантай, начинтай, аймгийн мэргэдүүдтэй, хурдан буянгуудтай дэнж
хотойтол дэлгэр сайхан наадлаа.
1053天