СЭЛЭНГЭ: Гүүрэн гарц барьснаар эрсдэлгүй зорчих боломж бүрдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын 8 дугаар багийн 1
дүгээр хэсэгт орших “25-ын гарам” нь төмөр зам, авто замын гол огтлолцол бүс.
Энэ утгаараа тухайн гармын ойролцоо амьдардаг иргэд, албан байгууллага
болоод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул эрсдэл их байдаг.
Дээрх
байрлалд аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн удирдлагын зүгээс удаа дараа
холбогдох дээд шатны байгууллага болон УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгт удаа
дараа саналаа уламжилсаар иржээ.
Энэ
удаа буюу энэ сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж
УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн,
Тээврийн хяналтын албаны хойд хэсэглэл хариуцсан орлогч дарга Б.Энхбаяр,
Сүхбаатар Өртөөний дарга Х.Хоролсүрэн нарыг хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын
хүрээнд Сүхбаатар сумын 8 дугаар багийн 1 дүгээр хэсэгт орших “25-ын гарам” доогуур
гүүрэн гарц барих асуудлыг ярилцжээ.
Тодруулбал
эл гарам доогуур 1.3 метр өндөртэй гал команд, түргэн тусламж болон бусад том оврын
тээврийн хэрэгсэл зорчих боломжтой гарц хийхээр төлөвлөж, аймаг 2023 оны төсөвт
500 сая төгрөг төсөвлөөд байгаа аж. Харин УБТЗ-ын зүгээс 350 сая төгрөгийн
санхүүжилт гаргах бөгөөд гарцыг төмөр замын ажилчдын хүчээр барина гэдгээ хэлсэн
байна.
Энэхүү гарцыг барьснаар тус багийн иргэд төдийгүй “Цэнгэг ус”, “Сүхбаатар депо” зэрэг байгууллагын ажилчид, мөн зуны улиралд амралт аяллаар явж буй иргэд эрсдэлгүй зорчих боломж нөхцөл бүрдэх ажээ.