ОРХОН: Аймгийн төсөвт 55 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймгийн төсөвт энэ оны эхний гурван сард 55 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн гүйцэтгэл 86,1 хувьтай байна. Он гарсаар аймгийн 25,4 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт санхүүжилт хийгджээ. Үүнээс 1.3 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 33,5 хувийг хөрөнгийн зардалд, 25,9 хувийг татаас ба урсгал зардалд, 10,6 хувийг цалин хөлсөнд, 28,7 хувийг бараа үйлчилгээний зардалд зарцуулжээ.
773天