ОРХОН: Гэр хорооллын өрх бүрийг ундны усны зориулалтын сав ашиглахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-07 13:08:22
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болон орон нутгийн удирдлагуудын санаачилгаар Баян-Өндөр, Жаргалант сумын гэр хорооллын 1900 өрхөд стандартын шаардлага хангасан, ундны усны  сав олголоо.

Энэхүү ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж байгаа юм.

Орхон аймаг 29 мянган өрхтэйгээс гэр хороололд 17 мянган өрх амьдардаг бөгөөд өрх бүр ундны усны саваа зориулалтын саваар солихыг уриалж эхний ээлжид 1900 өрхөд савыг нь үнэгүй олгожээ. Эдгээр өрх нь амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой ажээ. 

相关新闻