ОРХОН: БНСУ-ын “Тэёон” дүрс оношилгооны төвийн эмч нар Орхон аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр/МОНЦАМЭ/ БНСУ-ын Дэгү хотын захиргааны Эрүүл мэндийн аялал жуулчлалын албаны дарга Үчэ Жунтэ болон “Тэчёон” дүрс оношилгооны эмнэлгийн гадаад харилцааны хэлтсийн дарга Ким Бён Жү нар Орхон аймагт зочиллоо. Тэд өнгөрсөн долоодугаар сард Орхон аймгийн БОЭТ-д байгуулсан алсын зайн оношилгооны төвийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн юм.
БОЭТ-ийн алсын зайн оношилгооны төв “Тэчёон” дүрс оношилгооны эмнэлэгтэй хамтран өнгөрсөн
хугацаанд таван иргэний өвчнийг тодруулах, компьютер томографт дүгнэлт хийж, зөвлөгөө авчээ.
Энэ удаа тус эмнэлгийн эмч нар Орхон аймагт хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааг
өргөжүүлэх, зарим оношилгоо, эмчилгээг хамтран хийхээр ирсэн байна.