ОРХОН: Хяналтын камерын тусламжтайгаар 211 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт хяналтын 523 камер байдгаас 408 нь тогтмол
ажиллагаатай аж. Үүнийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв хариуцаж ажилладаг.
Тус төвийн зургаан ажилтан 24 цагаар ажиллаж
иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр гэмт хэрэг, зөрчил илрүүлэх, хулгайд алдсан
эд зүйлсийг олж тогтооход туслалцаа үзүүлдэг байна.
Энэ оны эхний найман сарын байдлаар 454 иргэн,
байгууллагаас 494 удаагийн камерын бичлэг шүүлгэжээ. Үүний үр дүнд 312
сая төгрөгийн хохирлоос 211 сая төгрөгийн эд зүйлийг олж тогтоон хохирлыг
барагдуулжээ.
Тухайлбал, машинтай шүргэлцсэн 163, хүн мөргөсөн
18, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 13 гэмт хэрэг зөрчлийг хяналтын камерын
тусламжтайгаар илрүүлсэн байна.