ОРХОН: Орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-12 11:52:13
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр сурч байгаа найман оюутанд аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын тэтгэлэг олголоо.


Эдгээр оюутан нь элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн болон сурлага, спортын өндөр амжилт үзүүлсэн мөн Орхон аймагт цаашид хэрэгтэй мэргэжлээр сурч байгаа гэсэн шалгуурыг хангасан учир тэтгэлэгт хамрагдаж байна.


Өнгөрсөн жил 12 оюутан уг тэтгэлгийг авч байсан бол энэ жил найм буюу нэг, хоёрдугаар дамжааны оюутнууд тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртлээ. Цаашид олон оюутан тэтгэлэгт хамрагдахын төлөө хичээл зүтгэл гаргаарай гэж орон нутгийн удирдлагууд батламж гардуулах үеэрээ хэлж байсан юм. 

相关新闻