Өнөөдөр манай 3 жүдоч ДАШТ-ий татамид гарч барилдаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Будапешт хотноо үргэлжилж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д АТАШТ-ий мөнгөн медальт, ДЗАШТ-ий хүрэл медальт Б.Мөнгөнчимэг, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт, улсын хошой аварга Б. Ганхайч нар хүч үзэх бол эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар барилдана.
2845天