Парист П.Орхон төрийнхөө далбааг мандуулж, дэлхийн аварга болов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урьд шөнө буюу наймдугаар сарын 23-нд Парис хотноо чөлөөт бөхийн ДАШТ-ийн эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн “Алдар” спорт хороо, “Аваргууд“ академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхон дэлхийн аваргын төлөөх шигшээ барилдаанд ДАШТ-ийн алт, хүрэл медальт Украины Юлья Ткач Остаркыг 6:3 ялж Дэлхийн аваргын алтан медалийн эзэн боллоо.
2853天