Бөхийн өргөөнд энэ сард болох барилдааны тов гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 10 дугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарьт товыг гаргажээ.
Хуваарийн дагуу 10 дугаар сарын 07-ний 14 цагаас улиралд тутамд зохион байгуулдаг Аймгийн начин цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, 10 дугаар сарын 08-ны 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.
Харин 10 дугаар сарын 14-ний 12 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн намрын улирлын барилдаан болох бол 15-ны 14 цагаас аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн ээлжит барилдаан, 21-нд 12 цагаас сумын цолтой залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, 22-ны 14 цагаас Улсын начин цолны хүндэтгэлийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус зохион байгуулах аж.

Д.Өлзий