“Хакүхо цом”-ын өсвөрийн шилдгүүд Японыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-12 10:59:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөрийн сумочдын тэмцээнд таван насны ангилалд 10 дугаар сарын 22-нд зохион байгуулна.

Спортын төв ордонд болох найм дахь удаагийн тэмцээнийг “Хакүхо сан” болон “Их шавь” дэвжээ хамтран зохион явуулж шилдгүүдийг тодруулна. Энэхүү тэмцээнд 9, 10 , 11, 12, 13-15 гэсэн таван насны ангилалд аваргаа тодруулах бөгөөд хасагдах журмаар явагдана. Мэргэжлийн сумо бөхийн энэ цаг үеийн дээд амжилтуудын эзэн, Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчид  Япон улсад болдог “Hakuho cup” олон улсын тэмцээнд өрсөлдөх эрхтэй болохоос гадна Японд сурах боломжоор ханган, сүмоч болоход нь тусалдаг. Энэ жилийн хувьд 2018 оны нэгдүгээр сард найман өсвөрийн сумочийг шалгаруулж, Япон улсыг зорихоор болсон байна.
Д.Өлзий
相关新闻