“Хасын Хүлэгүүд” шигшээ наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-10 12:59:34

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн есөн удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” баг энэ өдрүүдэд Азийн аваргуудын лигийн финалын шатанд өрсөлдөж буй.


Тэгвэл шигшээ тоглолтын хэсгийн шатанд Хятадыг хожиж, Ираны лигийн аварга багт 76:78-аар хожигдлоо. Ингэснээр нэг хожил, нэг хожигдолтой шөвгийн наймд шалгарав. Дунд шөвөгт Хятад, Филиппин, Монгол, Тайвань, Иран, Япон, АНЭУ, Ливаны лигийн аваргууд шалгарсан бөгөөд хасагдах шатны тоглолт маргааш эхлэх юм.


“Хасын Хүлэгүүд”-ийн хувьд маргааш Филиппиний лигийн аварга “Миралко Болтс”-той таарчээ. Хожвол хагас шигшээд Японы аварга “Үцүномияа Брэкс”, Ираны аварга “Табиат”-ын хожсонтой тоглоно.


Азийн аваргуудын лигт өрсөлдөж буй есөн багаас амжилтаараа Солонгосын “Эл Жи Сэйкерс” баг хасагдсан бол үлдсэн найм нь хасагдах шатанд үлдсэн юм. Хожсон баг нь гэртээ харих бол хагас шигшээд шалгарсан дөрвөн баг медалийн төлөө тоглох эрхтэй болно. 











相关新闻