Хүндийг өргөлтийн ДАШТ-д монгол шүүгч ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-06 10:40:28

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Норвегийн Форде хотод хүндийг өргөлтийн ДАШТ болж байна.


87 орны 420 гаруй тамирчин оролцож буй эл тэмцээнд Монголоос олон улсын шүүгч Л.Одгэрэл ажиллаж байна. Энэ удаагийн ДАШТ-ийг 44 шүүгч дэнсэлж байгаагийн нэг нь монгол юм. Тэр дундаа Ази тивээс тивээс дөрвөн эмэгтэй шүүгчийг ДАШТ-д ажиллуулахаар томилсны нэг нь олон улсын шүүгч Л.Одгэрэл аж.


Түүний хувьд “Токио-2020”, “Парис-2024” олимп, “Жакарта-2018”, “Ханжоу-2022” Азийн наадам болон насанд хүрэгчдийн 10 дахь ДАШТ-дээ шүүгчээр ажиллаж байгаа нь энэ. Үүнээс гадна Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Эмэгтэйчүүдийн эөвлөлийн таван гишүүний нэгээр сонгогдон Ази тивээ төлөөлөн ажиллаж байв. Харин өдгөө Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Инновацын хороо болон Азийн хүндийг өргөлтийн холбооны Шүүгчдийн зөвлөлийн гишүүний сонгуульт албыг хашиж байна. 


Ташрамд дурдахад, Норвегийн Форде хотод болж буй насанд хүрэгчдийн ДАШТ-ийг манай тамирчинд өнжлөө. Тэмцээн энэ сарын 11-нд өндөрлөнө.



相关新闻