Г.Анужин "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Эзэн хааны нэрэмжит хүндийн өргөлтийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс ОУХМ Г.Анужин 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртэж Тайландын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв.
Энэхүү тэмцээнээс манай тамирчид өмнө нь алтан медаль хүртэж байгаагүй бөгөөд ОУХМ Г.Анужин огцом өргөлтөөр 87кг, түлхэлттэй өргөлтөөр 108 кг өргөж алтан медалийн болзлыг хангасан байна.
Манай улсаас энэхүү тэмцээнд Монголын хүндийн өргөлтийн холбооны шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяагийн удирдлага дор хоёр тамирчин оролцсон юм.

Б.Заяа