Э.Одзаяа U20 насны ДАШТ-ээс хүрэл медаль авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-21 14:23:53

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Болгарын Самоков хотноо болж буй бөхийн төрлүүдийн U20 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа барилдаж, хүрэл медаль авав.


Тэрбээр БНСУ-ын Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр оноогоор цэвэр ялжээ. Хагас шигшээд Японы Р.Хошиног 5:4-өөр илүүрхэж явсан ч харамсалтайгаар цэвэр ялагдсан тэрээр хүрэл медалийн төлөө Украины Р.Олександраг 9:8-аар ялж дэлхийн медальтан боллоо.

Хүрэл медалийг мөн Бразилын Э.Родригес Батиста авсан бол Энэтхэгийн С.Сришти үзүүрлэн, Японы Р.Хошино түрүүлжээ. 

相关新闻