Манай хөлбөмбөгийн шигшээ, Япон, Тайланд, Сингапурын багтай тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн 19 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн ирэх оны намар Индонези улсад болно.
Тэмцээний эрхийн төлөө Азийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 орноос 43 нь өрсөлдөх бөгөөд Бутан, Кувейт, Пакистан, Гуамын багаас бусад нь оролцох юм. Холбооноос гаргасан дүрмийн дагуу энэ сарын 31-нээс ирэх 11 дүгээр сарын 8 хүртэл багууд эрхийн төлөө өрсөлдөнө. Тухайн өдрүүдэд Ази тивийн 8 улсад эрхийн төлөөх тоглолт зэрэг болж, хэсгийн аварга болсон нэг баг шууд эрхээ авах юм. Харин дэд байрт шалгарсан 8 багийн сайн үзүүлэлттэй 5 нь мөн тэмцээний эрхийг өвөртөлнө.
Манай улсын шигшээ баг тэмцээний I хэсэгт багтсан бөгөөд эрхийн тоглолтууд Улаанбаатарт болох юм.
Тэд өөрийн талбайдаа Япон, Тайланд, Сингапурын багтай өрсөлдөх бөгөөд ирэх 11 дүгээр сарын 4-нд Японы эсрэг эхний тоглолтоо хийх бол 6-нд Тайланд, 8-нд Сингапурын багтай тус тус тоглох тов гарчээ.

Д.Өлзий