3х3 сагсанбөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-13 09:15:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийслэлд 10 дугаар сарын 27-29-нд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна
3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юмАзи тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол гэсэн 15 орны эрэгтэй, эмэгтэй баг оролцоно.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон. Эмэгтэй баг БНХАУ, Шри
анк улсын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ.

Д.Өлзий

相关新闻