Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээний шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн, түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өнгөрсөн амралын өдрүүдэд болж шилдгүүдээ тодруулав.
Энэхүү тэмцээний нээлтийн ёслолын үеэр олон хүмүүст хүндэтгэл үзүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар” одонгоор шагналаа.

Тус тэмцээнд залуучуудын дэлхийн болон Азийн аварга А.Батцэцэг, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, З.Занабазар, Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Гантуяа, цэргийн дэлхийн аварга Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Нямбаяр, Б.Нямгэрэл, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт З.Сумъяабазар, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Г.Уртнасан, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй олон шилдэг залуу тамирчин Сэлэнгийн дэвжээнд зодоглов.

“Хилчин”, “Алдар”, “Хангарьд”, “Аврагч” спорт хороо, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургууль, БТСДуС, ҮБТДС, “Мон-Алтиус” БТДС, “Арслан”, “Мэргэд Хангай”, “Хасу Мегастарс”, “Алдартан”, “Женко”, “Цастын барс”, “Харгант Цамхаг”, “Ирээдүйн хүчтэн”, Налайх дүүргийн “Мөнхийн хүчтэн” клуб, “Ирээдүй” цогцолбор гэсэн нийт 20 байгууллагын 184 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд өрсөлдөв.

Тэмцээний жин тус бүрийн аваргууд 11 дүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болох 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авлаа. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ҮБТДС-ийн нэрэмжит шилдэг эрэгтэй, эмэгтэй уран барилдаантай бөхийн шагналыг Т.Тулга (Арслан), Б.Болортуяа (Женко) нар хүртлээ.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) 3. З.Занабазар (Арслан), Б.Ариунболд (БТСДуС)
61 кг: 1. Б.Баасанням (Женко) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Ц.Чинзориг, Ц.Ганзориг (хоёул Мэргэд Хангай)
65 кг: 1. Т.Тулга (Арслан) 2. Г.Бэгзжав 3. Г.Ханбүргэд (хоёул Алдар), Г.Чойгажид (Женко)
70 кг: 1. Л.Батбаяр (Женко) 2. Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс) 3. Б.Бямбадорж (Алдар), Х.Номинхонгор (Хилчин)74 кг: 1. Б.Батсүх (Хасу-Мегастарс) 2. З.Сумъяабазар (Арслан) 3. О.Түмэннаст (Алдар), Б.Цэрэндаш (Ирээдүйн одод)
86 кг: 1. Г.Ганхуяг (Алдар) 2. Ч.Өсөхбаяр (Хилчин) 3. Н.Шинэтөр (Алдар), Б.Нямбаяр (Ирээдүй)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Б.Одсүрэн 3. Б.Зоригтбаатар, Б.Баасандорж (бүгд Мэргэд Хангай)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Арслан) 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд Хангай) 3. Э.Төгөлдөр (Хасу-Мегастарс), И.Мандах (Алдар)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Б.Чимгээ (Хангарьд) 2. Н.Азжаргал (Алдар) 3. Н.Мөнхзул (Хангарьд), Ц.Лхамхүү (Женко)
53 кг: 1. Г.Отгонжаргал (Алдар) 2. Б.Хатантуул (Арслан) 3. А.Наранцацрал (Алдар), Т.Ариунзаяа (Хангарьд)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Н.Лхагвадулам (Алдар) 3. Б.Халиунаа (Ирээдүйн одод), Х.Хулан (Хилчин)
58 кг: 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Т.Отгонбаяр (Женко) 3. О.Нямцэцэг (Ирээдүйн хүчтэн)
60 кг: 1. Э.Гантуяа (Хилчин)
63 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Б.Идэрцэцэг (Арслан), Г.Нямсүрэн (Булган)
69 кг: 1. М.Хишигмаа (Арслан) 2. А.Сүрэн (Хилчин) 3. Э.Даваанасан (Алдар), Д.Цэнгэл (Булган)
75 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Алдар) 2. Г.Уртнасан (Хилчин) 3. Б.Цэцэгбаяр (Арслан), Н.Загардулам (Хилчин)
Д.Өлзий