Алдартнуудын мялаалга наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. "Хонгорын шигшмэл хурд уралдаан"-ыг энэ сарын 12,13-нд Дуурсахын цэнхэр хөндийд зохион байгуулна.
Мөн Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл, хонгорчуудын эв нэгдэл, эрхэм түүхийн цадигт нэрээ мөнхөлсөн эрхэм цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болох юм. Уг наадмын хүчит 128 бөхийн барилдаан энэ сарын 13-нд болно.
Бөхийн барилдаанд түрүү бөхийг 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн бөх тус бүр 1,5 сая, гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөхийг тус бүр 150 мянган төгрөгөөр байлна.
Барилдах
бөхчүүдийг энэ сарын 11-12-нд 10:00-18:00 цагт цахимаар бүртгэх ажээ.