Цалин нэмэх асуудлыг энэ сарын 30-ны дотор хэлэлцэх санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-19 16:38:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 30-ны дотор хуралдуулах саналыг ХНХ-ын С.Чинзоригт хүргүүлжээ.

Энэхүү хурлаар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэхийг тусгасан байна. Мөн хуралд МҮЭХ-г төлөөлж оролцох бүрэлдэхүүний нэрсийг илгээжээ. Бүрэлдэхүүнд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, Ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга О.Гантуяа нарыг оруулжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ