Улаанбаатарт 4-6 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-03-21 09:12:31
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ