Цэцийн хурал Л.Болдын хүсэлтээр хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-09 11:22:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татахыг хориглосон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр цэцийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон. Гэвч Үндсэн хуулийн цэц УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Л.Болдын хүсэлтийг харгалзан Цэцийн өнөөдрийн хуралдааныг хойшлууллаа. Л.Болд хүсэлтдээ, цэцийн хуралдааныг хойшлуулж улмаар түүнд биечлэн оролцох боломжийг хангахыг хүссэн байна.
 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ