Манай 3 боксчин Унгар, Болгарт болох тэмцээнүүдэд хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгарын Дебрецон хотод "Boskai istvan memorial" боксын олон улсын тэмцээнд Монголоос гурван боксчин өрсөлдөхөөр дасгалжуулагч Н.Баяраагийн хамт явсан бөгөөд өнөөдөр тулаан эхэлнэ.
Энэ тэмцээнд эрэгтэйчүүдийн 52 кг-д Оюутны ДАШТ-ий хүрэл медальт А.Нурлан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Э.Цэндбаатар, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг нар хурд, хүч, ур чадвараа сорих юм.
Манай тамирчин Унгараас үргэлжлүүлэн Болгарын Софи хотноо хоёрдугаар сарын 18-25-нд болох "Strandja" /Странжа/ уламжлалт олон улсын тэмцээнд өрсөлдөнө.
Д.Өлзий