“Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн ил тод байдлыг бэхжүүлэх жил” болгон зарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-02-08 14:31:12
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-аас 2018 оныг “Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн ил тод байдлыг бэхжүүлэх жил” болгон зарлав.
Жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа нээлтийг хоёрдугаар сарын 05-нд Замын-Үүд сумын иргэд байгууллагын дунд зохион байгуулснаас гадна 2017 онд хэрэгжүүлсэн ажлын  тайлангаа тавьжээ. 2017 онд тус сумын ЗДТГ-аас ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой олон зөрчил дутагдлыг арилгаж төрийн байгууллагын бүх шатанд санхүүгийн хариуцлагыг дээшлүүлж ажилласан нь үр дүнгээ өгч 2018 оныг өргүй угтсан байна.
Харин 2018 онд Замын-Үүдийн чөлөөт бүсийг ашиглалтад оруулах, мал эрүүлжүүлэх бүс, ложистикийн төв, нарны цахилгаан станц, гуравдугаар багийн нутагт шинээр багийн Ажлын албаны байр, өрхийн эмнэлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Харин 2018 оны ажлын эхлэл болгож Улаанбаатар хотын Манлайлал удирдлагын хөгжлийн академийн илтгэгч Н.Найданг урьж ахлах ангийн сурагчдад зориулан “Хүсэл мөрөөдөл алсын хараа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ