Улаанбаатарт 18-20 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-01-03 10:46:16
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий Хүрэн бэлчир орчмоор 27-32 градус, Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:  25 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 886 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ